//ДЭМБ “Sinopharm” үйлдвэрийн Вероцелл вакциныг бүртгэн авчээ

ДЭМБ “Sinopharm” үйлдвэрийн Вероцелл вакциныг бүртгэн авчээ

ДЭМБ-аас өнөөдөр /2021.05.07/ БНХАУ-ын “Sinopharm” үйлдвэрийн Вероцелл вакциныг яаралтай нөхцөлд хэрэглэх горимоор бүртгэн авчээ. Ингэснээр Вероцелл вакцин КОВАКС  хөтөлбөрт багтаж байгаа бөгөөд дэлхийн бүхий л улс орнуудад хэрэглэнэ гэсэн үг. Тэр дундаа ядуу буурай орнуудад цар тахлын тархалтыг бууруулахад нэмэр болно гэж мэргэжилтнүүд үзэж буй. Ирэх долоо хоногт Хятад улсын “Синовак” компанийн вакцинд зөвшөөрөл өгөх эсэхийг шийдвэрлэнэ.

“Sinopharm” компанийн вакциныг Бээжингийн биологийн бүтээгдэхүүний институт болон Уханийн биологийн бүтээгдэхүүний институтээс 72-79 хувийн үр дүнтэй гэж тайлагнажээ.

Вакцины яаралтай горимд дээр ойлголт өгөхөд одоо дэлхий дээр бүртгэгдсэн Ковид-19 бүх вакцин яаралтай горимоор бүртгэгдэж байгаа. Full approved licensed эрхтэй болоход тухайн вакциныг 5-10 жилийн туршилтын үр дүнд олгодог журамтай. Иймд яаралтай үед хэрэглэх юм байна гэж буруу ойлгож болохгүй.