//ХЯТАД ЗАЛУУЧУУД АМЬТДЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХААР НЭГДЭЖ БАЙНА

ХЯТАД ЗАЛУУЧУУД АМЬТДЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХААР НЭГДЭЖ БАЙНА

Хятад улсын Чэнду хотын агуулахаас 160 гөлөг, муурын зулзагыг аварсан тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэний дараа Хятадын олон нийтийн сүлжээнд “Blind box” хэмээн нэрлэдэг амьтан тээвэрлэдэг хууль бус үйлдлийг таслан зогсоохыг залуучууд эх баригчдад уриалав.  “Blind box” онлайн хүргэлтийг Хятададууд сонгох нь элбэг.  Энэ нь хайрцаганд юу байгааг мэдэгдэлгүйгээр хүмүүс бие биеэндээ бэлэг барьдаг үйлчилгээ юм. Амьд амьтанг ч сюрприз болгон илгээж буй явдал харин бусармаг. Нохой, муурны зулзаганаас гадна яст мэлхий, аалз гээд тэдний “сюрприз” таамаглашгүй.   

Шэньжэнь хотоос 1700 км-т байрлах энэ газарт амьтдыг хамгаалах сайн дурын ажилтнууд очиход зулзагануудыг ачиж, хүргэлтэнд гаргахад бэлдэн  хайрцагласан байна. Энэ хэрэгт хүргэлтийн компани ZTO Express компани оролцсон ч, олон нийтээс уучлалт гуйжээ. Тус компани амьтан тээвэрлэх үйлчилгээг ахин хийхгүй гэж мэдэгдэв. Амьд амьтдыг шуудангаар илгээх нь COVID-19-өөс хамгаалах шинэчилсэн дүрэм, Хятадын амьтны аюулгүй байдал, өвчинтэй тэмцэх журмыг зөрчиж байгаа юм. “Худалдан авагчид, худалдагчид,  шуудангийн ажилтнууд бүгд буруутай. Үүнийг хийж зүрхэлснийг төсөөлөхөд бэрх” гэж Weibo буюу Хятад твиттерчид үзэж байна. Хятад улс сүүлийн жилүүдэд амьтдын эрх хамгаалах талаар илүү анхаарах болсон. Мөн Хятад улсад анх дэгдсэн Корона вирус нь амьтадтай зүй бус харьцсанаас, хөдөө аж ахуй, үржлийн газруудын харгис хэрцгий, ариун цэвэр муутайгаас үүссэн хэмээн дэлхий нийтийн шүүмжлэлд өртсөн. Түүнээс хойш Бээжин амьтдыг үржүүлэх, худалдаалах журмыг чангатгаж байгаа. Өнгөрсөн 4-р сард хөдөө аж ахуйн яамнаас нохойг хүнсэнд хэрэглэхгүйгээр хуульчлан, хүмүүсийн хувьд нөхөрсөг  амьтан гэсэн ангилалд оруулсан нь амьтдын эрхийг хамгаалсан томоохон дэвшил болсон.