//АФРИК ХҮҮХДҮҮД ЯДУУРЛААС ГАРАХАД НЬ ШАТАР ТУСЛАЖ ЧАДНА ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

АФРИК ХҮҮХДҮҮД ЯДУУРЛААС ГАРАХАД НЬ ШАТАР ТУСЛАЖ ЧАДНА ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Кенийн ядуусын хороололд өссөн охин шатрын ачаар ядуу амьдралаасаа салж сайхан амьдралтай болдог тухай бодит амьдралаас сэдэвлэсэн “Queen of Katwe” буюу “Катвегийн хатан” киноноос урамшсан Африк хүүхдүүд шатар тоглож сурах нь ихэссэн байна. “Энд амьдрах нь хэцүү” гэж Майкл Омойеле гэх 14 настай хүү ярьж байна. Хүнс хоолны хомсдолтой амьдардаг тэрбээр аль хэдийнэ амьдрахын тулд ажилладаг болжээ. “Шатар сайн тоглож сурахын тулд шаргуу хичээж сурч байгаа. Шатрын тэмцээнд түрүүлж аварга болж, чинээлэг сайхан амьдралтай болж чадна гэдэгт итгэж байна” гэж хүү хэллээ. Омойеле гэртээ сургуулилт хийдэг. 26 настай Бабатунде Онакояа 2018 онд Африкийн ядуусын хорооллын шатрын спортын клубыг үүсгэн байгуулжээ. Оюунлаг шинэ үеийг бүтээхэд хувь нэмрээ оруулахыг хичээн ажиллаж байгаагаа хэллээ.