//Ковид цар тахлын үед хууль, дүрмийн гадуур байж болно гэсэн ямар ч заалт УИХ-ын гишүүний бүрэн эрхэнд алга

Ковид цар тахлын үед хууль, дүрмийн гадуур байж болно гэсэн ямар ч заалт УИХ-ын гишүүний бүрэн эрхэнд алга

АН-ын гишүүд төв талбайд ард түмний төлөө биш өөрсдийн эрх мэдэл, намынхаа нэрийг барьж өлсгөлөн зарлаад хоёр хонож байна. Тодруулбал, намынхаа дотоод эв нэгдлийг хангаж чадахгүй, зөрчилдөөн нь хурцдаж, намаас нэр дэвшүүлсэн С.Эрдэнийгээ хүлээн зөвшөөрөхгүй энэ байдалд хүрсэн.

Цар тахлын хүрээнд улс орон даяар УОК-ын шийдвэр хэрэгжиж, ард түмэн сар шахам хөл хорионд, дүрэм журмаа дагаж байхад, гишүүд УОК-ын шийдвэр зөрчин төв талбайдаа улстөржиж бөөгнөрөл үүсгэн, өлсгөлөн зарлаж байгаа нь туйлбаргүй шударга бус үйлдэл. Тэдний ганц зорилго нь  АН-аас Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд бүртгүүлэх л хүсэл юм. СЕХ АН-аас С.Эрдэнийг албан ёсоор бүртгэчихсэн.  Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуяг нэр дэвших боломжгүй.

Харин АН-ын гишүүд дархан эрх яриад талбайд байсаар байна. Тэгвэл гишүүний бүрэн эрхийн жагсаалтад “УИХ-ын гишүүн УОК-ын шийдвэр зөрчөөд талбайд гарч жагсаж, өлсч болно” гэсэн зүйл заалт байхгүй. Тэгэхээр энэ үйлдэл нь Жагсаал цуглаан зохион байгуулах тухай , Зөрчлийн тухай хуулийг зөрчиж байна.  

УИХ-ын гишүүд “УИХ-ын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” хэмээн төрийн сүлдэндээ тангараг өргөдөг. Тэгвэл өнөөдрийн талбайн өлсгөлөн бол ард түмний бус  Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн  Н.Алтанхуягт зориулсан жагсаал  юм.

Хуульд зааснаар УИХ-ын гишүүд олон бүрэн  эрхтэй.

Тэдгээр бүрэн эрхийн дунд хууль зөрчих, ковид цар тахлын үед УОК-ийн шийдвэрийг зөрчих, ард түмнээсээ ангид өөр стандартаар амьдрах зэрэг ямар ч заалт алга.

Б.Саруул