//Улбар шар түвшинд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг шат дараатай нээнэ

Улбар шар түвшинд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг шат дараатай нээнэ

2021 оны тавдугаар сарын 08-ны өдрийн 06.00 цагаас Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын Улаан түвшинг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын Улбар шар түвшинд шилжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн.Өндөржүүлсэн бэлэн байдлын Улбар шар зэрэгт аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд шат дараатайгаар нээхээр Улсын Онцгой комиссын 17 дугаар хуралдаанаар шийдвэрлэлээ.
Энэ хүрээнд 2021 оны тавдугаар сарын 08-ны өдрөөс халдварын тархвар нэмэгдэх эрсдэлтэй 18 салбарын үйл ажиллагааг түр хязгаарлана. Үүнд:
1.Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн2. Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт
3. Бүх төрлийн баар
4. Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар (Ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээтэй хоолны газар) нь үйлчилгээний танхим болон гадна талбайд үйлчилгээ явуулахыг хязгаарлах, захиалгат болон хүргэлтийн хоолны үйлчилгээг зөвшөөрнө.5. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа6. Хүнсний биш барааны зах худалдааны төв (Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 18 дугаар тушаалаар баталсан “Коронавируст халдвараас сэргийлэх зөвшөөрнө.)7. Цахим ба автомат тоглоомын газар болон бүх төрлийн тоглоомын төв8. Сургалтын төв9. Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ10.Алжаал тайлах төв11. Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв12. Саун, бассейн13. Зочид буудал, дэн буудал14. Амралт, жуулчны газар15. Шашны зан үйл, сүм, хийд, мөргөлийн газрууд16.Олимп, тив, дэлхий, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ17. Хүүхдийн тоглоомын болон сагс, хөл бөмбөгийн талбай18. Нийтийн бүжиг ба бүх төрлийн бүжгийн клуб.Мөн аймаг орон нутгийн хэмжээнд вакцинжуулалтыг эрчимжүүлсэн учраас орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг энэ сарын 22-ныг хүртэл хязгаарлахаар УОК-оос шийдвэрлэлээ.Вакцины 2 тунд хамрагдсан иргэдэд үйлчлэх “Ковидоос сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам” -ыг УОК-оос боловсруулан баталлаа. Тус журамд вакцины давтан тунд хамрагдаад 14 хоносон иргэдэд фитнес, бассейн, иог, бялдаржуулах төвүүд нээлттэй, хөдөө орон нутаг руу зорчиход ПСР болон хязгаарлалтгүй зорчиж болох заалтуудыг тусгажээ.

Халдварын нөхцөл байдал буурах хандлага ажиглагдаж байгаа боловч цаашид мутацын шинжтэй халдвар гарах эрсдэл байгааг албаныхан сэрэмжлүүлээд иргэн бүр хариуцлагатай байж халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлахыг зөвлөж байна.
Эх сурвалж: Шадар сайдын ажлын алба