//Байден иргэдээ вакцинжуулалтанд уриаллаа

Байден иргэдээ вакцинжуулалтанд уриаллаа

АНУ-ын ерөнхийлөгч Байден ард иргэдээ вакцинд хамруулах төлөвлөгөөгөө шинэчилсэнээ Мягмар гаригт мэдэгдлээ. Иргэдийг вакцин тариулахад аль болох амар хялбар нөхцөлийг бүрдүүлэхээс гадна, вакцины тоо муж бүрт харилцан адилгүй шаардагдаж байна. Иймд эрэлт ихтэй мужуудийн вакцины тоо хэмжээг тодорхой болгосон байна. Долдугаар сарын 4-ний дотор насанд хүрсэн хүн амын 70% -ийг эхний тун вакцинд хамруулахыг зорин ажиллаж байна. Байдены засаг захиргаа Ковид-19 вакциныг эмийн сангуудад шууд тариулахаар хувиарлах ажлыг зохион байгуулж байгаа аж. Эхний 100 хоногт АНУ 220 орчим сая тун вакцин хийсэн боловч сүүлийн долоо хоногт вакцинжуулалтын хурд буурсан гэж Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлэв. Мөн өсвөр насныханд вакцин тарихаар бэлтгэж байна. Мужийн хуваарилалтын талаархи бодлогын өөрчлөлт нь зарим муж улсад эрэлт нь бусад мужаас өндөр байгааг харгалзан үзэх зорилготой юм.