//Удирдлагаас гарсан Хятад улсын пуужин хэзээ, хаана унах нь тодорхойгүй байна

Удирдлагаас гарсан Хятад улсын пуужин хэзээ, хаана унах нь тодорхойгүй байна

Хятад улсын Хайнан мужаас 4-р сарын 29-нд буюу долоо хоногийн өмнө Long March-5B пуужинг амжилттай хөөргөсөн. Уг пуужин 30 метр урт 22,5 тонн жинтэй бүтээгдсэн нь Хятад улсад одоогоор хамгийн томд тооцогдож байна. Пуужин нэг секундэд 7 км туулах чадалтай. Энэхүү пуужин нь Tianhe нэртэй 2022 онд барьж дуусгах сансарын станцын сансрын нисгэгчид байрлах модулийн нэг хэсгийг тээвэрлэж явсан. Энэ модульд гурван сансрын нисгэгч амьдрах багтаамжтай 50 куб метр зайтай холбооны төхөөрөмжүүдээр тоноглогдсон нь дэлхий дээрх хүмүүстэй адил интернэт орчинд холбогдох боломжтой байх юм. Сансрын агаар мандалд хүн байнга оршин суух байгууламж барьж буй нь Бээжингийн хувьд түүхэн үйл явдал болж байна. Хятадын ерөнхийлөгч Ши Жин Пин энэхүү баригдаж буй сансрын станцыг “ШУ, технологийн агуу үндэстэн боллоо” гэв. Пуужин модулийг сансрын тойрог замд тавьснаас хойш пуужинг дэлхийгээс удирдах боломжгүй болж дэлхийрүү ойртож байна. Энэ пуужин нь удирдлагагүй болсон хамгийн том пуужинд тооцогдож байна. Яг хэзээ, хаана унах нь одоогоор тодорхойгүй байгаа ч 8-аас 10-ны өдрүүдэд дэлхийн агаар мандалд орж ирж болзошгүй гэж таамаглаж байна. Хүн олноор суурьшсан буюу том хотуудад газардаж магадгүй гэсэн айдастай байна. Европийн холбооны сансрын тандалт, хяналтын төв болон АНУ уг пуужинг хаана, хэзээ унаж болохыг анхааралтай ажиглаж эхэллээ. Өнгөрсөн жил буюу 2020 оны тавдугаар сард хөөргөсөн пуужин нь баруун Африкт байрлах Ivory Coast улсын нэгэн тосгонд унасан. Золоор хүний амь нас эрсдээгүй. Барууны улсууд Хятадын энэхүү сансрын амбицад санаа нь зовинох боллоо.