Өнгөрсөн жил Хятад улсын Ухань ходод анх дэлхий дахинд дэгдээд байгаа Корона вирус тархаж эхэлсэн. Одоо тус хотод амны хаалт зүүх шаардлагагүй болсон төдийгүй олон нийтийн арга хэмжээ өргөнөөр зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн хагас сайн өдөр буюу тавдугаар сарын нэгний өдөр Ухань хотод болсон тоглолтонд 11 мянга орчим үзэгчид цугларсан байна. Үүнтэй ижил төрлийн үйл ажиллагаанууд Бээжин болон бусад томоохон хотуудад олноор зохион байгуулагдаж, иргэд ч айх айдасгүй идэвхтэй оролцож байна.
