//Англи улсад үзэн ядалтын гэмт хэргийн гаралт ихсэж байна

Англи улсад үзэн ядалтын гэмт хэргийн гаралт ихсэж байна

Коронавирусын дэгдэлтийн үеэр Хятад иргэдийн эсрэг үзэн ядалтын гэмт хэрэг эрс нэмэгдсэнийг цагдаа нар бүртгэжээ. Хятад болон зүүн өмнөд азийн иргэд үзэн ядах гэмт хэргийн хохирогч болох тохиолдол нь Англи улсад АНУ-тай ижил их гарч байна. Хохирогчдийн ихэнх нь Ази хүмүүсийг үзэн ядах болсонд зарим дэлхийн нөлөө бүхий удирдагчидын ташаа мэдээлэлтэй холбоотой гэж үзэж байна. Англи улсад амьдардаг Хятад улсын иргэдийн хувьд энэ жил Цагаан сараа тэмдэглэх нь хүнд сорилтуудтай тулгарсан. Ази иргэдийг зөвхөн Ази хүн болж төрснийх нь төлөө вирус хэмээн дуудаж, нулимж байгаад харамсаж, гомдож байгаагаа Англи улсад төрж өссөн хүмүүс харуусан ярьж байна.