//Энэтхэгт нэг өдөрт 300,000 гаран тохиолдол бүртгэгдэж дэлхийн нэг өдөр хамгийн өндөр халдвар авсан орон боллоо

Энэтхэгт нэг өдөрт 300,000 гаран тохиолдол бүртгэгдэж дэлхийн нэг өдөр хамгийн өндөр халдвар авсан орон боллоо

Энэтхэг улс COVID-19 халдварын нэг өдөрт гарсан тохиолдлын тоогоороо дэлхийд хамгийн өндөр тоог Пүрэв гарагт буюу 4-р сарын 22 мэдээлсэн бөгөөд өдөрт 300,000 гаруй тохиолдол шинээр бүртгэгджээ.

Энэтхэгийн хойд ба баруун зүгийн эмнэлгүүд ачаалал нь ихсэж хүчилтөрөгчийн аппарат болон хүчилтөрөгчийн хомсдолд орсныг мэдэгдэв.

Энэ хүн эмнэлэг нь хүчилтөрөгчгүй, оргүй болсон тул хүүг нь хүлээн авч эмчлэхээс  татгалзсан гэжээ. Эрүүл мэндийн яамны хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Энэтхэгт бүртгэгдсэн нийт тохиолдол 15 сая гаруй болж, нас барагсдын тоо бараг 185,000 хүрээд байна.

Верша Верма түргэн тусламжийн үнэгүй үйлчилгээг зохион байгуулж гэр бүл нь зардлаа дааж чадахгүй ядуу КОВИД-19-өөр нас барсан иргэдийн шарилыг авч зөөвөрлөхөд туслаж байна.

Гэвч уй гашууд автсан хамаатан саднууд чандарлах газрууд дээр ирэхэд тэд эцсийн салах ёс гүйцэтгэх үгээ хэлэх гэж оочер дараалалд хүлээх шаардлагатай болж байна.

Тус улсын зарим шатаах зуух нь зуухнуудын металл хэсгүүд нь завсарлагагүй удаан ажиллаж байгаагаас хайлж эхэлсэн гэж мэдэгджээ.

Энэтхэг улс вакцинжуулалтын аян эхлүүлээд байгаа боловч хүн амын багахан хэсэг нь л хамрагдаад байна.

Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар вакцин тарих шаардлагатай 18-аас дээш насны 600 сая хүнд хангалттай хүрэлцэхгүй гэж мэдэгджээ.

Өвлийн улиралд тахлыг хяналтандаа авсан гэж эндүүрэн Энэтхэг улс болгоомжлолоо бууруулж, вирусын шинэ мутацид орсон хувилбарууд Энэтхэгт үүсч  “давхар мутацит” тохиолдлын хурдтай тархалтыг хяналтаас алдсан.

Засгийн газар нь орон нутгийн сонгууль зохион байгуулж, шашны томоохон баяр наадмын арга хэмжээ явуулсанд иргэд нь шүүмжлэлтэй хандаж байна.

Энэ долоо хоногт Ерөнхий сайд Нарендра Моди мужийн засгийн газруудыг хатуу хөл хорио тогтоох сүүлчийн арга болгон ашиглахыг шаардав. Засгийн газар хүчилтөрөгч, вакцины хангамжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна гэж амласан.

Эх сурвалж: Reuters