//Өмгөөлөгч Б.Баасанцогт Б.Сүндэръяад “Балетын төлбөр” гэх гүйлгээний утгатайгаар 850 мянган төгрөгийг шилжүүлжээ

Өмгөөлөгч Б.Баасанцогт Б.Сүндэръяад “Балетын төлбөр” гэх гүйлгээний утгатайгаар 850 мянган төгрөгийг шилжүүлжээ

Хууль шүүхийн байгууллагынханд авлига өгсөн, хууль бусаар садар үйл ажиллагаа явуулсан гэх хэргээр шалгагдаж буй өмгөөлөгч Б.Баасанцогтын тагнуул, цагдаа, шүүгч, бүр Сүнээ /Б.Сүндэръяа/ рүү хүртэл мөнгө шилжүүлсэн шинэ баримтууд өнөөдөр олон нийтэд ил боллоо.

Тодруулбал, хэдхэн хоногийн өмнө өмгөөлөгч Б.Баасанцогт Ц.Анандбазарын бэлгийн дарамтад өртөж хохирсон хэмээн цахим орчинд шуугиан тарьж, хэвлэлийн хурал зарласан иргэн Б.Сүндэръяа /Сүнээ/ рүү хүртэл мөнгө шилжүүлсэн байна.

Тэрээр өөрийн нэр дээрх данснаас “Балетын төлбөр” гэх гүйлгээний утгатайгаар 850,000 төгрөгийг Сүнээ рүү шилжүүлжээ.

Тухайлбал, өмгөөлөгч Б.Баасанцогт нь 15 удаагийн гүйлгээгээр 17,500,000 төгрөгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүхийн төрсөн А.Батхуяг руу, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддорж руу 7,000,000 төгрөг, ТЕГ-ын ажилтан П.Ганбаатар руу хоёр удаагийн гүйлгээгээр 12,000,000 сая төгрөгийг тус тус шилжүүлж байсан баримтыг та бүхэн харж байна.

Мөн ҮАБЗ-ийн зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх 1,230,000, А.Гансүхийн эхнэр П.Золзаяа руу 10,650,000 төгрөг, Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх болон Зам тээврийн хөгжлийн яаманд ажиллаж байсан Т.Мөнх-Оргил руу 3,600,000 төгрөгийг тус тус шилжүүлж байжээ.

Өмгөөлөгч Б.Баасанцогтын дансны хуулга дунд Ц.Анандбазарын бэлгийн дарамтад өртөж хохирсон гэгдэж буй иргэн Б.Сүндэръяа /Сүнээ/ рүү хүртэл мөнгө шилжүүлсэн баримт хүртэл байсан бөгөөд “Гансүхийн төлбөр” гэх гүйлгээний утгатайгаар 850,000 төгрөг шилжүүлсэн байв.

Хамгийн ноцтой Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Моёлын Отгонжаргалын хувьцаа эзэмшдэг “Юнайтед белаз машинери” ХХК-иас Б.Баасанцогт руу 70,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримт хуулийнхны гарт оржээ.