//Коронавируст халдвар батлагдсан (хөнгөн хэлбэр) чихрийн шижинтэй өвчтөнд өгөх зөвлөмж

Коронавируст халдвар батлагдсан (хөнгөн хэлбэр) чихрийн шижинтэй өвчтөнд өгөх зөвлөмж

Коронавируст халдвар батлагдсан (хөнгөн хэлбэр) чихрийн шижинтэй өвчтөнд өгөх зөвлөмжийг хүргэе. 

– Цаг алдалгүй эмнэлэгт хандаж мэргэжлийн эмчийн зөвлөгөөг авч эмчилгээ эхлэх;

– Халдвараас сэргийлэх, хяналтын дэглэм барих

– Өөрийгөө аль болох тусгаарлах;

– Эрүүл зөв хооллох;

– Сайн унтаж амрах;

– Халуун, бүлээн шингэн зүйл ойр ойрхон уух;

– Гэрийн салхивч, цонхыг нээж, агааржуулалтыг тогтмол хийх;

– Цусанд сахар ихсэх, багасах үед гардаг аюултай шинж тэмдгүүдийг мэддэг байх, илэрсэн тохиолдолд цаг алдалгүй эмчид мэдээлэх;

– Биеийн байдлын талаар эрүүл мэндийн ажилтанд тогтмол мэдээлэх;

– Цусны сахар, артерийн даралт, биеийн халууныг тогтмол өөрөө хянаж тэмдэглэл хөтлөн мэдээлэх;

– Эмийн нөөцтэй байх;

Дараах шинж тэмдэг нэмэгдэн илэрвэл шинж тэмдгийг ажиглан тэмдэглэнэ:

• Амьсгалаа тогтмол тоолж, амьсгал дутагдлын эхний үед илрэх дараах шинж тэмдгүүдийг мэддэг байх. Үүнд:

– амьсгалын тоо ≥22 удаа/мин

– ердийн ачааллын үед амьсгаадах

– цээж давчдах

– бүтэн өгүүлбэрээр ярьж чадахгүй болох

• Цусны сахар бууруулах эмээ эмчийн зааврын дагуу таслахгүй уух;

• Бусад шинж тэмдгийн эмийг эмчийн зааврын дагуу хавсруулан уух;

• Цусанд сахар хэт ихсэх үед илрэх шинж тэмдэг:

– Ам цангах, их шээлгэх, ядарч сульдах зовиурууд хүчтэй илэрнэ.

Авах арга хэмжээ:

– Цусан дахь сахарыг ойр ойрхон үзэж эмчээс зөвлөгөө авна.

– Цусан дахь сахарын хэмжээ өндөр байгаа үед комоос сэргийлж их хэмжээний чихэргүй шингэн ууна.

• Цусанд сахар хэт багасах үед илрэх шинж тэмдэг:

– Хөлрөх, өлсөх мэдрэмж төрөх, зүрх дэлсэх, бие сулрах, толгой эргэх, гар хөл салганах, царай цонхийх, толгой өвдөх, уруул ам бадайрч чимчигнэх

• Авах арга хэмжээ:

– Жүрж, алим, усан үзэм зэрэг жимсний шүүс уух буюу 3-4 ширхэг ёотон иднэ.

– Хийж буй аливаа биеийн хүчний ачааллыг зогсооно.

– Шинж тэмдэг арилсны дараа хоол иднэ.

– Цусан дахь сахарын хэмжээг дахин шалгана.

– Шалтгааныг олж тогтооно.