//“Жи тайм”-ын гэх Э.Оюунчимэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

“Жи тайм”-ын гэх Э.Оюунчимэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

Улсын дээд шүүхийн байранд Коронавируст халдварын сэжигтэй тохиолдол илэрсний улмаас үйл ажиллагааг түр хязгаарласан.

Тус шүүхийн байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн, мэргэжлийн байгууллагуудаас зөвлөсөн хугацаанд шүүгч, ажилтнууд гэртээ тусгаарлагдан биеийн эрүүл мэндийг тандсан, шинжилгээнд хамрагдсан зэрэг байдлыг харгалзан зарим хэргийн шүүх хуралдааныг товлосон ёсоор хийхээр болов.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар “Жи тайм”-ын гэх Э.Оюунчимэгт холбогдох 591 хавтас хэргийг өмнө товлон зарласны дагуу 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцэнэ. Мөн өдрийн шүүх хуралдаанаар нийт 4 хэрэг хэлэлцэх бөгөөд шүүх хуралдааныг Zoom технологи ашиглан зайнаас явуулах юм.