//Навальный охин аавыгаа эмчид үзүүлэхийг зөвшөөрөхийг хүслээ

Навальный охин аавыгаа эмчид үзүүлэхийг зөвшөөрөхийг хүслээ

Алексей Навальный охин Даша оросын эрх баригчдаас шоронд өлсгөлөн зарлаж буй аавыгаа хүнд байдалд байгаа, бөөрний дутагдалд орох эрсдэлтэй байгааг анхааруулан эцгийг нь эмчид үзүүлэхийг зөвшөөрөхийг хүслээ 

Стэнфордын их сургуулийн оюутан Даша охин ням гарагт өөрийн твиттер хуудсандаа “Аавыг эмчид үзүүлэхийг зөвшөөрнө үү” хэмээн жиргэжээ.

Тэрээр олон улсын олон нийтийн зүтгэлтнүүд, байгууллагуудад мөн Оросын сөрөг хүчний  хууль тогтоогчидод хандсан байна

Навальный дэмжигчид лхагва гарагт жагсаал зохион байгуулахаа зарлаад байна.

Навальный шоронгийн удирдлагуудыг нуруу, хөлний цочмог өвдөлтийг нь эмчлэхээс татгалзсанд буруутган 3-р сарын 31-ний өдрөөс өлсгөлөн зарлаж эхэлсэн.

Эрх баригчдын хэлж буйгаар Навальныйд эмнэлгийн тусламж үзүүлэхийг хүссэн боловч тэрээр өөрийн хувийн эмчид үзүүлнэ гэсэн үүнийг нь бид татгалзсан гэсэн мэдэгдэл гаргажээ.

Навальныйг эмчилэгч эмч мэдэгдэхдээ бөөр нь ажиллагаагүй болж улмаар зүрх нь зогсоход хүргэж болзошгүйг анхаарууллаа.

Их Британид суугаа ОХУ-ын элчин сайд ВВС-д өгсөн ярилцлагадаа Навальныйд анхаарал хандуулж байна гээд “Түүнийг шоронд үхэхийг зөвшөөрөхгүй” гэв.