//Америк иргэд Францад аялах боломжтой болно

Америк иргэд Францад аялах боломжтой болно

Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон Ковид-19 вакцин хийлгэсэн тодорхойлолттой, PCR шинжилгээний хариутай АНУ-ын иргэдэд тавдугаар сарын эхнээс хязгаарлалтыг аажмаар сулруулах болсон талаар ярилцаж буйгаа хэллээ.

Макрон хэлэхдээ гол санаа нь вакцинжуулалтын идэвхийг нэмэгдүүлэх, вирусын тархалтыг багасгах мөн эдийн засгаа дэмжих, хөл хориог аажмаар цуцлах зорилготой. Мөн Франц улсад аялахад зөвшөөрөгдсөн Америк иргэд тухайн сертифекатаараа Европийн бусад орнуудруу аялах боломжтой болно гэж нэмж хэллээ.  

Коронавирусын улмаас Францад нас барсан хүний тоо 100,000-аас давсан бөгөөд 5,3 сая гаруй тохиолдол батлагдсан гэж Жон Хопкинсийн их сургууль мэдээлсэн.

Франц улс гурав дахь удаагийн улс орныг бүхэлд нь хамарсан хөл хорио тогтоогоод байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын сүүл хүртэл сургууль, цэцэрлэг хичээллэхгүй, олон нийтийн газар бөөнөөр цугларахыг хориглосон байгаа юм.