//Хэл ам намжтал гэмтэлд хэд хонохоор болжээ

Хэл ам намжтал гэмтэлд хэд хонохоор болжээ

ХУД-ийн нутаг дэвсгэр АПУ компанийн зүүн хойд уулзвар дээр өчигдөр орой /2021.04.18/ Приус маркийн автомашиныг, Ниссан Тина маркийн автомашин баруун талаар нь орж толийг нь шүргээд замын хашлага даван, хашаа мөргөсөн осол гарчээ. Тухайн Ниссан Тина маркийн автомашиныг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж жолоодож явжээ. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг түргэнээр ГССҮТ-д хүргэсэн байна. Түүний согтуурлын зэргийг шалгахад 1.31 гарсан байна.

Хэрэв жирийн иргэн согтуу машин барьж яваад осол гаргавал ажлаасаа халагдаж, жолооны эрхээ хасуулах зэрэг хуулийн арга хэмжээг даруй авдаг. Энэ тохиолдолд хэрхэхийг иргэд анхааралтай ажиглаж байна.