4 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотын 6 дүүрэгт байрлах нийт 33 зах, худалдааны төв, хүнсний дэлгүүрт хяналт шалгалт хийсэн. 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 07 цагаас 04 дүгээр сарын 18-ны өдрийн 07 цагийн хооронд Улаанбаатар хот руу орон нутгаас МЭХЦХЦ-ээр 50.6 тн мах шалгагдаж нэвтэрснээс 50.6 тн нь худалдааны зориулалтаар, 0 тн нь хувийн хэрэгцээнд, 0 тн нь нөөцөд, 0 тн нь экспортод зориулж нийлүүлэгдсэн бөгөөд нядалгааны зориулалтаар амьд мал 0 толгой нэвтэрсэн байна.

Хүчит шонхор захад өглөөний 9:00 цагийн байдлаар жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 10500-12500, хонины цул мах 11000-12500, үхрийн ястай мах 13000-14000, үхрийн цул мах 14000-16000, адууны мах 11500-12500, ямааны мах 10500-11000, тэмээний цул мах 9000 төгрөгийн үнэтэй байна.Махны бөөний үнэ хонины мах 7800-11500 төгрөг, үхрийн мах 8000-13000 төгрөг, адууны мах 7000-11000 төгрөг, ямааны мах 7500-8800, тэмээний мах 5000-6000 төгрөгний үнэтэй байна. Махны жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад үхрийн цул махны дээд үнэ 16000 болж үхрийн гуяны цул мах 500 төгрөгөөр буурсан байна. Бусад махны жижиглэн болон бөөний үнэнд өөрчлөлт ороогүй байна. Махны нийлүүлэлт өмнөх өдрөөсөө 9.9 тн нэмэгдэж 19.8 тонн мах нийлүүлэгдсэн байна.

Барс-1 захад худалдаалагдаж буй Монгол төмс 900, Монгол лууван 1500, Монгол сонгино 4000, Хятад сонгино 2500 төгрөгийн үнэтэй байна. Хүнсний ногооны бөөний үнэ монгол төмс 620, лууван 700, монгол сонгино 3800, хятад сонгино 1600 төгрөгийн үнэтэй, Монгол төмс шуудай /40 кг/ нь 25000, монгол лууван шуудай /40 кг/ нь 26000, Хятад сонгино шуудай нь 25000-28000 төгрөгийн үнэтэй худалдаалж байна.

Чингэлтэй дүүрэгт байрлах Хүчит шонхор, Нарантуул-2 худалдааны төв зэрэг зах, худалдааны төвүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа. Хяналт шалгалтад хамрагдсан зах, худалдааны төвд худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 9600-12800, хонины цул мах 11000-11500, үхрийн ястай мах 12000-13500, үхрийн цул мах 14000-15500, Алтан тариан дээдийн дээд гурил 2000-2200, дээд гурил 1500-1600, 1-р зэргийн гурил 1300-1400, 2-р зэргийн гурил 1000, цагаан будаа 1800-4000, элсэн чихэр 2100-2500, Монгол төмс 800, Монгол лууван 1500, Монгол сонгино 3500, Хятад сонгино 1800-2000, Монгол өндөг 350-480 төгрөгийн үнэтэй байна.​✅Баянзүрх дүүрэгт байрлах Амгалан зах, Жанжин зах, Баянзүрх-2 зах, Мөнх худалдааны төв, Хан талст худалдааны төв, Баянзүрх-1 зах зэрэг зах, худалдааны төвүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа. Хяналт шалгалтад хамрагдсан зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 9500-12500, хонины цул мах 11500-13000, үхрийн ястай мах 13000-13500, үхрийн цул мах 14000-16000, ямааны ястай мах 9500-10500, ямааны мах 11000-11500, Алтан тариан дээдийн дээд гурил 2100-2300, дээд гурил 1600-1650, 1-р зэргийн гурил 1300-1400, 2-р зэргийн гурил 1000, Монгол төмс 800-1000, Монгол лууван 1500-2000, Монгол сонгино 4000-5000, Орос сонгино 3000, Хятад сонгино 2000-2500 төгрөг, Монгол өндөг 350-480 төгрөгийн үнэтэй байна.

Баянгол дүүрэгт байрлах Баянгол зах, Бар-2 зах, Таван-Эрдэнэ зах, Хархорин зах, Барс-1 зах, Гэгээ зах, Орхон зах, Бэст худалдааны төв зэрэг зах, худалдааны төвүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа. Хяналт шалгалтад хамрагдсан зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 8500-12500, хонины цул мах 11500-13500, үхрийн ястай мах 12000-14500, үхрийн цул мах 14000-16500, Алтан тариан дээдийн дээд гурил 1900-2200, дээд гурил 1400-1800, 1-р зэргийн гурил 1250-1500, 2-р зэргийн гурил 900-1100, Монгол төмс 800-1000, Монгол лууван 1400-1800, Монгол сонгино 3000-5000, Орос сонгино 2500-3500, Хятад сонгино 2500, Монгол өндөг 480-500 төгрөгийн үнэтэй байна.

Баянгол дүүрэгт байрлах “Таван-Эрдэнэ” захад хонины махны үнийг 13500 болгож 300 төгрөгөөр, үхрийн гуяны цул махыг 16500 болгож 300 төгрөгөөр буулгах арга хэмжээ авсан.

Баянгол дүүрэгт байрлах “Хархорин” захад худалдаалж байсан адууны цул махыг 14000 төгрөг болгож 500 төгрөгөөр буулгах арга хэмжээ авсан. Мөн Хархориноос бусад захад 3-4 хоног өндөгний нийлүүлэлт ирээгүй байна.

Хан-Уул дүүрэгт байрлах Буянт-Ухаа зах, Фермерүүд зах, Яармаг худалдааны төв, 52 зах, Лавай зах, Органик худалдааны төв зэрэг зах, худалдааны төвүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа. Хяналт шалгалтад хамрагдсан зах, худалдааны төвд худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 9500-13000, хонины цул мах 11500-13500, үхрийн ястай мах 12500-14000, үхрийн цул мах 14000-16000, адууны мах 13000-13500, Алтан тариан дээдийн дээд гурил 1800-2300, дээд гурил 1500-1700, 1-р зэргийн гурил 1250-1400, Монгол төмс 800-1000, Монгол лууван 1500-2000, Монгол сонгино 4200-4800, Орос сонгино 3000, Хятад сонино 2200-3000, Монгол өндөг 450-480, орос өндөг 480 төгрөгийн үнэтэй байна.​

Сонгинохайрхан дүүрэгт байрлах Сэлэнгэ зах, Шөнийн зах зэрэг зах, худалдааны төвүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа. Зах, худалдааны төвүүдэд мах болон хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна. Жижиглэнгийн худалдаан дээр хонины ястай мах 9500-13000 төгрөг, цул мах 11500-14000 төгрөг, үхрийн ястай мах 11500-15000 төгрөг, үхрийн цул мах 13500-15500 төгрөг, адууны мах 13000-13800 төгрөгөөр тус тус худалдаалж байна. Шалгалтанд хамрагдсан аж ахуй нэгжүүд “Хүчит шонхор” захаас хонины махыг 11000-13000 төгрөг, үхрийн махыг 13000-15000 төгрөгөөр худалдаж авсан нь гүйлгээний баримт болон зарлагын баримтаар тогтоогдсон. Бусад нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ өсөөгүй, нөөц хангалттай, нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна.

Сүхбаатар дүүрэгт байрлах Бүрд плаза, Хүсэл төв, Их тойруу худалдааны төв, Бэлх зах, Мянганы-Уул худалдааны төв, Баян-Уул төв, Бүрд худалдааны төв зэрэг зах, худалдааны төвүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа. Хяналт шалгалтад хамрагдсан зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд тариа дээдийн дээд 1 кг 2000 – 2200 төг, алтан тариа дээд гурил 1 кг 1500 -1750, нэгдүгээр гурил 1300 -1350, хоёрдугаар гурил 900 -1100 төгрөг, сүү 1 л 2800-3000, сүү 0,5 1300 төгрөг, цагаан будаа 1 кг 20200-3500 төгрөг, элсэн чихэр 1кг 2300- 2500 төгрөг, атар талх 1200 – 1300, у/тос 4000-7000 төгрөг, өндөг – 470 – 500 төг, Үхрийн цул мах 14000-15500, ястай мах 12000-14000, хонины мах ястай 9000 – 11000, цул 10000-11000 төгрөгөөр адууны 13800 төг байна. Бусад өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүнийн үнэ хэвийн борлуулалттай байна. Өмнөх өдөр нь албан шаардлага тавьж үнэ буулгасан тул 4 сарын 18-ны өдөр махны үнэ 300-1000 төгрөгөөр буусан байна.