//World Press 2020 оны шилдэг гэрэл зургийг шалгарууллаа.

World Press 2020 оны шилдэг гэрэл зургийг шалгарууллаа.

2021 оны 4-р сарын 15-нд World Press өнгөрсөн жилийн шилдэг гэрэл зургийг шалгарууллаа.

Тэргүүн байранд Данийн өдөр тутмын Политикен сонинд зориулж авсан Данийн гэрэл зурагчин Мадс Ниссений “Анхны тэврэлт” бүтээл шалгарлаа.

Сувилагч Адриана Силва ди Коста Соуза гэрээр эмчлүүлж байсан настан Роза Лузияг тэвэрч байгаа зураглал юм.

Тус зурагчин энэхүү нэр хүндтэй шагналыг хоёр дахь удаагаа хүртэж байна. 2015 онд ОХУ-д ижил хүйстэн хосуудыг харуулсан зургаар World Press-н шилдэг гэрэл зургийн эзэн болж байжээ.

Нийлэг материалтай тусгаарлах хөшиг шар ирмэгтэй хэсгээрээ нугаларсан нь яг л эрвээхэйн далавчийг санагдуулна. Хэдийгээр бие биенээ тэвэрч байгаа ч сувилагч масктайгаа байгаа нь хаана ч хэзээ ч хамгаалт зайлшгүй шаардлагатайг илтгэнэ.

Шүүгчдийн нэг Кевин Ли зургийн талаар дүрслэхдээ: Хэрэв та зургийг сайтар ажиглавал итгэл найдварын бэлэг тэмдэг болох далавчийг олж харах болно гэжээ.

Шагналын эзэн Ниссен хэлэхдээ бид үнэхээр хүнд цаг үеийг туулж байна. Энэ их хүндрэл, бэрхшээлийн дунд энэ зураг бага ч атугай гэрэл гэгээ авчирсан гэж найдаж байна хэмээн шагнал гардуулах ёслолын үеэр хэллээ.

Тэргүүн байрын шагнал нь 5000 евро.