//Үс засуулвал өнгө зүс сайжирна

Үс засуулвал өнгө зүс сайжирна

2021.04.18

Ням гараг

Билгийн тооллын 6 хаврын адаг хар луу сарын найман цагаан улаан бич өдөр.

Нар ургах шингэх 05.57-19.46.

Аргын тооллын 4 сарын 18, Адьяа гараг. Билгийн тооллын 6, Хэрцгий охин одтой, улаан бич өдөр. Өдрийн наран 5 цаг 57 минутад мандан, 19 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулвал өнгө зүс сайжирна