//“Үсэг сурлаа” дууг хэн сайн дуулах вэ? Дууны уралдаан зарлагдлаа

“Үсэг сурлаа” дууг хэн сайн дуулах вэ? Дууны уралдаан зарлагдлаа

/ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдийн дунд зохиогдох дууны уралдаан/

Монгол улсад төдийгүй дэлхий нийтэд тархсан цар тахлын нөлөөгөөр хүүхэд, залуучуудын сурч боловсроход шинэ сорилт тулгарч, онлайн хэлбэрээр мэдлэг боловсрол эзэмших нь нийтлэг боллоо. Энэ цаг үед сургуулийн босго алхаж буй зургаан настануудад эцэг эхчүүд багшийн үүрэг гүйцэтгэсэн онцлог жил болж байна.

Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч С.Ганчимэг багшийн зохиосон “Үсэг сурлаа” дуу нь дөнгөж үсгээ үзэж, судлаж байгаа багачуудад урам зориг өгөх зорилгоор уг дууны уралдааныг зохион байгуулж байна.  

Ерөнхий зохион байгуулагч:

Channel-11 телевиз

Shilen.mn мэдээллийн вэбсайт

Хугацаа: 2021 оны 05-р сарын 1-нээс 06-р сарын 01 хүртэл

Ялагчийг 2021 оны 06-р сарын 1-нд зарлана.

Зохион байгуулахдах хэлбэр:

Эцэг эхчүүд “Үсэг сурлаа” дууг хүүхдээ дуулж байгаагаар дүрсжүүлж, Channel11 телевиз, Shilen.mn сайт руу илгээнэ. \shilennews@gmail.com\

Шагналын сан:

  1. р байр 500.000 төгрөг
  2. р байр 300.000 төгрөг
  3. р байр 200.000 төгрөг

Шагнал гардуулах:

2021.06.01-нд Channel11 телевизийн байранд

Уралдаанд хэрхэн оролцох:

  1. ЕБС-ийн нэгдүгээр ангийн хүүхэд байх
  2. “Үсэг сурлаа” дууг бичлэг хэлбэрээр бидэнд илгээх
  3. Үзэгчдийн саналаар бөгөөд хамгийн олон лайк, шэйр, мэншион авсан хүүхдүүд ялагч болно.