//Эдинбургийн гүн Филиппийг өнөөдөр эцсийн замд нь үднэ

Эдинбургийн гүн Филиппийг өнөөдөр эцсийн замд нь үднэ

Эдинбургийн гүн Филипийг эцсийн замд нь үдэх ёслол өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 17-нд болно. Энэхүү оршуулах ёслол нь өнгөрсөн сард ханхүү Харри, түүний эхнэр Меган нарын Опра Уинфригийн шоунд асуудал дагуулсан ярилцлага хийснээс хойш Харри, Уильям, Чарльз нарыг хамт байгааг олон нийт анх удаа харж буйгаараа онцлог байх болно хэмээн Тоday мэдээллээ.

Уламжлал ёсоор энэхүү оршуулгын ёслолд олон мянган хүн оролцох байсан ч цар тахлын улмаас өргөн хүрээнд зохион байгуулах боломжгүй юм. Энэ хүрээнд хунтайж Филипийг нутаглуулах ёслолд дараах 30 хүн оролцох юм. 

Жагсаалтад: 

1. Хатан хаан II Элизабет
2. Уэльсийн хунтайж Чарльз     /хунтайж Филип, хатан хаан нарын хүү/
3. Корнваллын гүнгийн авхай   /Чарльзын гэргий Камилла/
4. Кембрижийн гүн, хунтайж Уиллиам /ач хүү/
5. Кембрижийн гүнгийн авхай Кэтрин
6. Сассексийн гүн, хунтайж Харри
7. Йоркийн гүн, хунтайж Эндрю    /хунтайж Филип, хатан хаан нарын хүү/
8. Беатрис гүнж    /хунтайж Эндрюгийн охин/
9. Эдоардо Мапелли Моззи    /Беатрис гүнжийн нөхөр/
10. Южин гүнж    /хунтайж Эндрюгийн охин/
11. Жак Бруксбанк    /Южин гүнжийн нөхөр/
12. Вессексийн гүн, хунтайж Эдвард    /хунтайж Филип, хатан хаан нарын хүү/
13. Вессексийн гүнгийн авхай    /Эдвардын эхнэр/
14. Хатагтай Луиз Виндзор    /Эдвардын охин/
15. Виконт Северн    /Эдвардын хүү/
16. Анна гүнж    /хунтайж Филипп, хатан хаан хоёрын охин/ 
17. Дэд Адмирал Сэр Тимоти Лауренс    /Анна гүнжийн нөхөр/
18. Питер Филлипс    /Анна гүнжийн хүү/
19. Зара Филлипс    /Анна гүнжийн охин/
20. Майк Тиндалл    /Зара Филиппсийн нөхөр/
21. Сноудоны гүн    /Хатан хааны дүүгийнх нь ач хүү/
22. Хатагтай Сара Чатто    /Хатан хааны дүүгийнх нь ач охин/
23. Даниел Чатто /Сара Чаттогийн нөхөр/
24. Глостестерийн гүн
25. Кентийн гүн
26. Александра гүнж
27. Бернхард, Бадены удамшлын хунтайж
28. Хунтайж Донатус, Гессений Ландграв
29. Хоэнлохе-Лангенбургийн хунтайж Филип
30. Бирмийн Мантбаттен гүнгийн авхай

Сонирхуулахад, Эдинбургийн гүн Филип Их Британийн төрийн тэргүүний хамгийн өндөр насалсан хань болж түүхэнд бичигдэж байгаа бөгөөд энэ оны 6-р сард 100 насны ойгоо тэмдэглэх байжээ.