//АНУ-ын Олимпийн баг хаалтын ёслолын ажиллагааны дүрэмт хувцасаа танилцууллаа

АНУ-ын Олимпийн баг хаалтын ёслолын ажиллагааны дүрэмт хувцасаа танилцууллаа

Ральф Лаурен энэ зуны олимпийн наадмын хаалтын ажиллагаанд АНУ-ын тамирчидын өмсөх хувцасны цуглуулгыг танилцууллаа.

Энэхүү цуглуулга нь ирээдүйг зөгнөсөн хэв маягийг шингээснээрээ онцлогтой болжээ.

Энэ зуны олимпийн наадам нь тусгаарлалт хөл хориотой хүндхэн жилийг өнгөрөөсөн, хүн төрөлхтөн  дэлхий ертөнцийг нэгтгэх гол хүч нь эрүүл чийрэг бие бялдар, эв нэгдэл, оюун ухааны хүч мөн юм гэдгийн жинхэнэ баталгаа боллоо гэж Ральф Лаурен брэндийн инноваци, брэнд хариуцсан захирал, ТУЗ-ын дэд дарга Дэвид Лорен хэллээ. ​​

Тэрээр цааш нь Бид бие биеэнтэйгээ эх орноо төлөөлөн өрсөлдөх гэж нэгдэхдээ өөрсдийн гэр хэмээн нэрлэдэг дэлхий ертөнцөө хамгаалах үүргээ мөн ухамсарлах ёстой.   Олимпийн хувцас үйлдвэрлэгчдийн нэг болж цар хүрээ, хэв маяг нь ул бүр шинэчлэгдэн өргөжсөөр байгаа олимпийн тамирчидын хувцасыг бүтээлцэн түүхэнд мөнхөрч байгаадаа туйлын баяртай байна.

Энэхүү сурталчилгааны кампанит ажилд АНУ-ын олимпийн хэд хэдэн алдар цуутай аварга тамирчид оролцон тоглосон байна. Үүнд усанд сэлэгчид Кэти Ледеки, Натан Адриан нар зэрэг.

Ралф Лаурен 2008 оноос хойш АНУ-ын олимпид өрсөлдөж байгаа баг тамирчидын хувцасны албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд АНУ-д үйлдвэрлэгдсэн Ralph Lauren Team USA цуглуулгын борлуулалтаас олох бүх орлого АНУ-ын Олимпийн багийг дэмжижихэд зарцуулагдаж байгааг мэдэгджээ.