//Амазон ажилчидынхаа нийгмийн асуудалд илүү анхаарал хандуулна

Амазон ажилчидынхаа нийгмийн асуудалд илүү анхаарал хандуулна

Амазоныг үндэслэгч Жефф Безос пүрэв гарагт компанийн анхны үйлдвэрчний эвлэлийг бий болгох нь амжилтгүй болсноос хэдхэн хоногийн дараа цахим худалдааны аварга компани ажилчдадаа илүү сайн “алсын хараа” хэрэгтэй байгааг хөрөнгө оруулагчдад хэллээ.

Амазоны ажилчдад хандах хандлагыг хамгаалж, Безос компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдох сүүлчийн захидалдаа “Дэлхийн хамгийн сайн ажил олгогч ба дэлхийн хамгийн аюулгүй газар” болох шинэ зорилгоо дэвшүүлжээ.

“Бид амжилтанд хүрсэн хэдий ч ажилчдынхаа амжилтын талаар илүү сайн алсын хараа хэрэгтэй байгаа нь надад тодорхой байна” гэж Безос захидалдаа дурджээ.

Энэ жил сүүлээр гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцорсны дараа Безос ТУЗ-ийн дарга хэвээр үлдэж, компанийн хяналтыг компанийн үйлчилгээний газрын Энди Жассид шилжүүлнэ.

Амазоны ажилчдыг төлөөлөн үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч Стюарт Аппелбаум “Безос өнөөдөр хүлээн зөвшөөрч байгаа нь ажлын байрны нөхцлийн талаар бидний хэлж байсан зүйл зөв болохыг харуулж байна.

Тэрбээр хэвлэлүүдэд гарсан Амазоны ажилчдыг цөхрөнгөө барсан, робот мэт харьцдаг хэмээн мэдээлснийг буруушаав. Энэ үнэхээр шударга бус хэмээн мэдэгдлүүдийг няцаав.

“Тэд бол хаана ажиллахаа сонгох, боловсролтой, өөрийн гэсэн байр суурь бодолтой хүмүүс.”

Үйлдвэрчний эвлэл, улс төрийн удирдагчид Амазоны ажилчдыг ажлын байрны хамгаалалт багатай, байнгын шахалт, хяналтанд байдаг гэж маргаж, хамтын хэлэлцээр хийх шаардлагатай байгааг харуулж байна.

Амазоны ихэнх ажилчид нь үйлдвэрчний эвлэл шаарддаггүй бөгөөд бусад ихэнх ажил олгогчидтой харьцуулбал хамгийн багадаа цагийн 15 долларын цалинтай мөн бусад тэтгэмжийг авдаг.

Сиаттлд байрладаг технологид суурилсан цахим худалдааны аварга том агуулах нь өнгөрсөн жил 500,000 хүн ажилд авч ажиллуулж байсан бөгөөд одоо дэлхийн хэмжээнд 1,3 сая хүн ажиллаж байна гэж Безос мэдээлэв.

Амазон компани энэ жил ажлын байрны аюулгүй байдлыг хангах төслүүдэд 300 гаруй сая долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд давтагдсан хөдөлгөөнөөс болж гэмтэх магадлалыг бууруулахын тулд ажилчдын хооронд хэрхэн сэлгэн ажиллуулахыг тодорхойлсон програм хангамж нэвтрүүлэхээр төлөвлөж байна.