//УИХ-ын гишүүн Ч.Ундрам төгсөх ангийн сурагчдад цахимаар зөвлөгөө өгнө

УИХ-ын гишүүн Ч.Ундрам төгсөх ангийн сурагчдад цахимаар зөвлөгөө өгнө

МЭРГЭЖЛЭЭ ХЭРХЭН ЗӨВ СОНГОХ ВЭ гэдэг асуулт энэ өдрүүдэд төгсөх ангийн сурагчдын хувьд нэн чухлаар тавигдаж байна. Ялангуяа цар тахалтай, хөл хориотой үед боловсролын байгууллагын үйл ажиллагаа цахимжсан тул хүүхдүүдэд мэргэжил сонголт дээр эцэг, эхээс өөр зөвлөх хүн тун цөөхөн байгаа нь ойлгомжтой юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Ундрам төгсөх ангийн сурагчдад зориулан *Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?* цахим зөвлөгөөг энэ сарын 17-ны өдөр 11 цагаас хүргэхээр болжээ.

Хүн амьдралдаа алхам тутамдаа сонголт хийх шаардлагатай байдаг. Түүний дотор хамгийн чухал сонголтод тооцогдох нь мэргэжил сонголт юм. Иймд сайтар судалж, хариуцлагатай хандах нь чухал тул эцэх эхчүүд хүүхдүүдтэйгээ ярилцаж, хүүхдээ зөв ойлгож, сонголтоо зөв хийхэд нь дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Судалгаанаас үзэхэд 65-70 насалсан хүн амьдралынхаа 40 жилийг өөрийн сонгосон мэргэжилдээ зориулдаг байна. Иймээс мэргэжил сонгох гэдэг нь санамсаргүй зүйл байх ёсгүй.