//“Шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл-IV боть” хэвлэгдлээ

“Шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл-IV боть” хэвлэгдлээ

Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл -ийн дөрөвдүгээр ботийн нээлтийн арга хэмжээ өчигдөр (2019.06.03) Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Бүх шатны шүүхийн шүүгчдын зөвлөгөөнөөс шалгаруулсан шийдвэрийг шүүгч, эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй хараат бус ажлын хэсэг шалгаруулж хамгийн өндөр үнэлгээ авсан шийдвэрүүдийг эмхтэгэдэг уламжлалтай. Бүх шатны шүүхээс ирүүлсэн 337 шийдвэрээс ажлын хэсэг 57-г нь шалгаруулж “Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл IV боть” -д нийтэлжээ. Шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл нь судалгаа, сургалт болон иргэдэд эрх зүйн боловсрол олгоход өндөр ач холбогдолтойг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхэмийн багш Н.Норовсамбуу тодотгосон юм. Цаашид хэргийн материалыг сонгож эмхэтгэх, шүүхийн шийдвэрүүдийг сэдэвчилж, судлаачдын байр суурьтай хамтатгах саналыг тэрбээр гаргав.