//Ард түмнийг КОВИД-19 бус Ардчилсан нам сүйрүүлж мэдэх нь

Ард түмнийг КОВИД-19 бус Ардчилсан нам сүйрүүлж мэдэх нь

Энэ өдрүүдэд Ардчилсан намынхан ард түмнийг турхирсан томоохон жагсаал цуглааныг хийхээр төлөвлөж төлбөртэй жагсагчдаа цуглуулан, сэвэх сэдвээ ярилцаад эхэлжээ. Хоёр тийшээ хараад суучихсан эл намын дарга, цэргүүд энэ удаагийн жагсаал дээрээ ийнхүү нэгдэж байгаа нь Ерөнхийлөгчийн сонгууль угтсан ээлжит улс төр гэдэг нь тодорхой боловч Монгол Улсын эдийн засаг, нийгэмд цөвтэй олон муу үр дагаврыг дагуулж мэдэхээр байна. 

Төрийн тогтвортой байдлыг үгүй хийж мэднэ. 

Ардчилсан намын зүгээс Цар тахалтай тэмцэж буй Засгийн газрын ажлын эрчийг сааруулж, нийгмийн сэтгэл зүйг булингартуулахаар төлөвлөж байгаа аж. Тодорхой хэлбэл, тус  намын зүгээс хийх энэ хаврын жагсаалын сэдэв нь Засгийн газрыг огцруулах явдал гэнэ.  Тэд энэ ажлынхаа эхлэл болгож Шадар сайдын эхнэрийг шалдар булдар улс төрдөө хутгах замаар С.Амарсайханыг харлуулах ажиллагааг хийгээд эхэлжээ . Үүний цаана Засгийн газрыг тогтворгүй болгох, улмаар эдийн засгийн хямралд хүргэж, ядарсан иргэдийн сэтгэхүй дээр тоглолт хийж оноо цуглуулах тактиктай байгаа бололтой. 

Монгол Улсад дэгдээд буй ковид-19 цар тахлын тархалтыг хумих ажлыг сүүлийн хоёр Засгийн газар, Улсын онцгой комисс хийж, төрийн албан хаагчид цурам ч хийхгүй зүтгэсээр байна. Нэгэнт агаар туслын замаар халддаг өвчин учраас энэхүү цар тахалд цэг тавих ганц арга зам нь вакцинжуулалт болох нь гарцаагүй юм. 

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар, С.Амарсайханаар ахлуулсан УОК энэ чиглэлд онцгой анхаарч вакцинжуулах ажлыг идэвхтэй хийж байгаа нь өнөөдөр тодорхой үр дүнд хүрч, улсын хэмжээнд нийт323690 хүнийг Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтад хамруулаад байна. Зорилтот бүлгийн 6 хүн тутмыннэг нь дархлаажуулалтад хамрагдсан гэсэн үг. Өнөөдөр 300 мянган тун, энэ сарын 9-нд 600 мянган тун вакциныг татан авч улмаар улс орон даяар дархлаажуулах ажил эхлэхээр байна. Улс орны эдийн засгийн чадамж, ажиллаж буй боловсон хүчний нөөцтэй харьцуулахад энэхүү тоон үзүүлэлт, гаргаж буй үр дүнгүүд маш сайн байгааг олон улсын байгууллагууд хэлсээр байгаа юм. 

Гэтэл Нам дотроо ч хөл толгойгоо олж чадаагүй Ардчилсан нам цар тахлыг хумих чиглэлээр ганц ч үг өнөө хэр дуугараагүй атлаа  төр засгийн нэгдмэл бодлого, эхэлсэн ажлыг хэдэн тийш нь бутраахаар ийнхүү аяглаж байгаа нь улс орноо хорлож, эдийн засгаа сүйрүүлэхээс өөр шидгүй нь мэдээж юм. 

Мөн АН-аас санхүүжүүлж буй энэ удаагийн жагсаал цуглаан коронавирусийг олон нийтийн дунд тархаах нэг нөхцөл болох эрсдэлтэй юм. Хэрэв мөнгөний төлөө олон нийтийн турхирсан Иргэний нэртэй намын жагсагчид халдвар тараавал түүний хариуцлагыг АН биш одоогийн төр засаг л хүлээх болно. Тиймээс энэ удаагийн жагсаалын цаад зорилго нь коронаг зориудаар иргэдийн дунд тархааж нийгмийн сэтгэл зүйг үймүүлэх, төрийн дархлааг унагааж, тогтворгүй байдал руу түлхэх компанит ажил гэж хардаж болохоор байгаа юм. Өөрөөр хэлбэл, ард түмнийг корона бус Ардчилсан нам л самарч мэдэхээр байна.