//СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Б.Эрдэнэбатын есөн үедээ цайрахааргүй цуутай луйврын хэргүүд

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Б.Эрдэнэбатын есөн үедээ цайрахааргүй цуутай луйврын хэргүүд

Өнгө мөнгөөс өөрөөр ертөнцийг харах чадваргүй болтлоо эдийн боол болсон эр байна гэвэл та итгэх үү? Эргэлзэх хэрэггүй. Тийм хүн манайд байна. Тэр бүү хэл эхнэр хүүхэд, худ ураг, хамаатан саднаараа мөнгөний төлөө улсаа худалдахаас ч  буцахгүй болтлоо самуурсан нэг гэр бүл байх аж. Энэ бол “Эрэл”-ийн гэгддэг Б.Эрдэнэбат ба түүний гэр бүл юм. 

Эх орон хэмээх сайхан нэртэй нам хүртэл байгуулж асан Б.Эрдэнэбат элэг нэгтнүүдээ золигт гаргаж, бохир мөнгө, бусдын зовлонгоор хооллоод уджээ. 

Б.Эрдэнэбат сүүлийн 5 жилийн хугацаанд 15 удаа шүүхийн хаалга татжээ. Түүний орооцолддог хэрэг бүхэн ахиад л залилан, бусдын эд, хөрөнгийг шамшигдуулсан, эх орон, элэг нэгтнүүдээ ходорсон хэргүүд байдаг.  Өдгөө Б.Эрдэнэбат болон түүний гэр бүлийн гишүүд гурван банк, 23 ААН-д 156 тэрбум төгрөгийн өртэй явж байна. Тэд өр тавьдаг, тавьсан өрөө төлөх болоход хохирогчийн дүрд тоглож, хэвлэлээр савангийн дуурь гаргадаг ажилтай. 

Тэд 2011 оноос эхлэн банк залилах ажилдаа орцгоосон байдаг. Тухайлбал мөн оныхоо долдугаар сард ХААН банкнаас 12 тэрбум төгрөгийн зээл авч зургаан тэрбумыг нь огт төлөөгүй явж байна. Улмаар ахин таван тэрбумын зээлийг арга сүвэгчлэн аваад гурван тэрбумыг нь төлөөгүй. 2013 оны долдугаар сард ахиад 15 тэрбум төгрөгийн зээл авч түүнийгээ бас л төлөөгүй. Ингээд ХААН банкыг хоослох ажлаа дуусгаад 2016 оны нэгдүгээр сард ХАС банкнаас 15,8 тэрбум төгрөгийн зээлийг аваад дахин зугтацгаажээ. Ингээд арилжааны банкуудыг залилах ажил дуусмагц Хөгжлийн банк руу орсон байна. Б.Эрдэнэбат нь Хөгжлийн банкнаас 2013-2015 оны хооронд 111,2 тэрбум төгрөгийн зээл аваад бас л бултжээ. 

Б.Эрдэнэбатынхны залилангийн сүлжээний бас нэг томоохон хэрэг өдгөө олон нийтийн анхааралд байна. Тухайлбал, 2016 оны 11-р сард Б.Эрдэнэбат  нь Ариг банкны хувьцаа эзэмшигч Улаанбаатар импэкс ХХК-ийн үүсгэн байгуулагч Ш.Баярсайханы 20  тэрбум төгрөгийг байхгүй албан тушаалын нэрийг барин залилан авч, өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийг буцаан төлөөгүйгээр барахгүй, Монголын мянга мянган ажил хөдөлмөр эрхэлж амь зуулгаа залгуулдаг залуусын идэх хоол, өмсөх хувцсыг хумсалсан хэрэг гарсан байдаг. Энэхүү залилангаа хийхдээ цусан төрөл, үр хүүхдээ хүртэл оролцуулж, есөн үеэрээ үүрээд цайрахааргүй шунал хүслээ гүйцэлдүүлсэн байдаг. 

Авсан мөнгө нь салхинд хийссэн мэт ул мөргүй алга болдог. Авч буй Б.Эрдэнэбатынхан арчаагүй ядуугийн дүрд тоглоод бадар бариад явцгаадаг нь хачирхалтай. Бүхэл бүтэн банкны салбарыг дөнгөж чаддаг ийм гэр бүлийнхэнд бизнес эрхлэгч ганц нэг хүнийг мэхлэх бол маш амархан байж таарна.  Энэхүү залилан луйврын даам гарсан сүлжээний эсрэг Ерөнхий сайд ч аргаа баран арга хэмжээ авна гэдгээс өөр үггүй сууж байна гэхээр аргагүй л том луйварчин болох нь тодорхой байна.