//Шалгалтад биедээ ямар нэгэн зүйл авч орохыг хориглоно

Шалгалтад биедээ ямар нэгэн зүйл авч орохыг хориглоно

2019 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 14-нөөс дөрвөн сарын 15 хүртэл явагдсан.Улсын хэмжээнд 18100 гаруй хүүхэд тус бүртгэлд хамрагдав.Элсэлтийн ерөнхий шалгалт авах 32 байрыг улсын хэмжээнд бэлтгэжээ.Төгсөгчид бүртгэлийн дугаар нууц үгээ ашиглаад, шалгалт өгөх байр,анги танхим, суудлын хуваариа www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-гаас хэвлэж авна.

Шалгалт зургадугаар сарын 18,19,20-ны өдрүүдэд явагдах бөгөөд шалгалтанд орох сурагчид юу бүрдүүлж ирэх талаар Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн Б.Тунгалагтуяагаас тодрууллаа.”Шалгантанд ирэхдээ иргэний үнэмлэхний хуулбар, Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, суудлын хуваарь хэвлэсэн цаас, бүртгэлийн хуудас гэсэн дөрвөн бичиг баримт бүрдүүлж ирнэ.Мөн биедээ үзэг бал, гар утас, цаас дэвтэр зэрэг ямар нэгэн зүйл авч орохыг хориглоно.Шалгалтын комиссоос балын харандаа тараана. Шалгалтын хугацаа дуусмагц шалгалтын хуудсыг битүүмжилнэ. Тусгай анги нээж хүүхдүүдийн хариултын хуудсыг зориулалтын машинаар уншуулж, дэлгэцээр шалгалтын оноог нэг цагийн дотор нээлттэй харуулна” гэж мэдээллээ.