Хэд хоногийн өмнө ТВ5 телевизээр нэвтрүүлэгт оролцсон алганы хээ судлаач гэх Япон иргэнийг олон нийт нэлээд шүүмжилсэн. Тэрбээр Монгол Улсад аялах зорилгоор виз мэдүүлж орж ирсэн ч үндсэн зорилгоо умартаж бусдын алганы хээг үзэж мөнгө олж бизнес хийсэн нь тогтоогджээ. Тиймээс Япон улсын иргэн 32 настай эрэгтэй Nishida Keiichiro-г Монгол улсын хилээр албадан гаргажээ. Тодруулбал энэ сарын 17-нд буюу өнгөрсөн баасан гарагт Монгол улсын хилээр албадан гаргасан талаар гадаадын иргэн харьяатын газраас мэдээлжээ.
