Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2018-2019 оны хичээлийн жилийн зуны амралт эхлэхэд цөөн хоног үлдлээ. БСШУСЯ-наас дараах хуваарийг гаргасан байна. Уг хуваарь нийслэл болон хөдөө орон нутгийн сургуулиудад ижил үйлчилнэ.
Үүнд:
I-II ангийн сурагчид 6 дугаар сарын 1-нээс
III-V ангийн сурагчдын хувьд 6 дугаар сарын 8-наас
VI-XII ангийнхан 6 дугаар сарын 15-наас эхлэн амарна.