//Н.Цэрэнбат: Ганданг шашны аялал жуулчлалаар хөгжүүлнэ

Н.Цэрэнбат: Ганданг шашны аялал жуулчлалаар хөгжүүлнэ

УИХ-ын Төрийн байгууллагын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Үндсэн чиглэлд 20 зорилт, 118 арга хэмжээний хүрээнд нийтдээ 10 их наяд 216.3 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээс улсын төсвийн хөрөнгөөр нэг их наяд 325.5 тэрбум, гадаад эх үүсвэрээс хоёр их наяд 111.9 тэрбум,төр,хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар зургаан их наяд 174.2 тэрбум, бусад эх үүсвэрээс 604.7 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөөд байгаа. Уг зорилт, арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлснээр эдийн засгийн бодит өсөлт зургаан хувь, инфляцийн түвшин найман хувиас ихгүй, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 5.1 хувиас ихгүй, ажилгүйдлийн түвшин 5.6 хувиас бага байх үр дүн гарна гэж тооцож буй. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан “Гандангийн дэнжийн өмхий самхаагаас хэзээ салах вэ” хэмээн лавлахад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын индексээр Монгол Улс 102 дугаарт байрт явж байгаа.Агаарын тээврийн дэд бүтцээр 95, хилийн дэд бүтцээр 123, аялал жуулчлалын салбарт хандуулж байгаа ач холбогдлоороо 102, аялал жуулчлалын салбарын дэд бүтцээр 112 дугаар байрт тус тус бичигддэг.
Ганданг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө Сангийн яаманд ирээгүй. Тодорхой төлөвлөгөөтэй хөгжүүлэхэд хөгжүүлээд явахад бид бэлэн байна гэсэн бол БОАЖ-ын Н.Цэрэнбат сайд “Улаанбааатар хотыг соёлын аялал жуулчлалын бүс болгох төлөвлөгөө байгаа. Ганданг яндангүй бүс болгож, шашны аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэхээр тооцоо судалгаа хийж байна” хэмээн хариулсан юм.