//Н>Энхбаяр орчуулгын номоо дахин хэвлүүлжээ

Н>Энхбаяр орчуулгын номоо дахин хэвлүүлжээ

Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын орчуулсан англи өгүүллэгийн “Сохрын орон” түүврийн нээлт өдөр Улсын төв номын сангийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит танхимд болно. Н.Энхбаяр 1975-1980 онд Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг утга зохиолын ажилтан, орчуулагч мэргэжлээр төгсөж, 1985-1986 онд Их Британийн Лийдсийн их сургуульд англи хэл, утга зохиолын чиглэлээр суралцсан бөгөөд орчуулсан номнууд нь утга зохиол сонирхогчдын дунд эрэлт ихтэй байдаг гэнэ. Тиймээс Н.Энхбаяр 1990 онд хэвлүүлсэн “Хатсан гар” шилмэл өгүүллэгийн цоморлогоо “Сохрын орон” нэртэйгээр дахин хэвлүүлсэн нь энэ аж.