Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын ажил энэ сарын 25-нд эхэлнэ. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдааны үеэр ‘Дархан-Улаанбаатар чиглэлийн болон Налайхын автозам хугацаандаа ашиглалтад орох уу” гэсэн асуудал хөндөгдөв. Зам, тээвэр хөгжлийн дэд сайд Л.Халтар үүнд “Налайхын замын ажил эхэлчигсэн явж байгаа. 2019.05.13-ны өдөр Налайхын 20.9 км замыг бүхэлд нь хаасан. Төлөвлөгөө ёсоор арваннэгдүгээр сарын 20-нд Налайхын замын хөдөлгөөнийг бүрэн нээнэ гэдгийг хариуцлагатай мэдэгдье” гэсэн хариулт өгсөн юм. Мөн тэрбээр Бид тендерийнхээ материалыг Азийн хөгжлийн банк руу явуулчихсан байгаа. Түр зам барихаас замын ажил эхэлнэ гэсэн мэдэгдэл өглөө.
