Өнөөдөр Засгийн газар хуралдахгүй

access_time 2019-05-15
remove_red_eye 12

Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоног бүрийн лхагва гаригт болдог. Хуваарийн дагуу Засгийн газрын хуралдаан өнөөдөр болох ёстой ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимынхаа зарим сайд нартай хамт Ховд, Увс аймагт ажиллаж байгаа юм.

Тэрбээр өнгөрсөн жил тус аймгуудад ажиллахдаа тулгамдсан асуудлуудын нэг болох хүүхдийн шинэ эмнэлэг байгуулахад анхаарна гэж байсан юм. Өнгөрсөн хугацаанд эмнэлгийн төсөв, зураг төсөл батлагдан, гүйцэтгэгчийг нь сонгон шалгаруулсан байна. Улмаар 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын ажлын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцсон юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. shilen.mn