Асгат болон салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулах компани байгуулах шийдвэр гаргалаа

access_time 2019-05-15
remove_red_eye 22

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу стратегийн ач холбогдол бүхий мөнгөний ордуудыг ашиглах, эдийн засгийн эргэлтэнд оруулах, завлөгөө үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК- ийг байгуулах шийдвэрийг гаргасныг “Эрдэнэс Монгол”-оос мэдээллээ. Тус компани “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшилд шилжиж буй Асгат болон Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эхний ээлжинд хийх аж.
Сануулахад Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол”-д шилжүүлж, цагаан сараас өмнө эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эхлүүлэх үүргийг 2019 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр Засгийн газраас өгсөн юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. shilen.mn