//Дотуур өмдөндөө мөнгөө нуусан сенатын гишүүн

Дотуур өмдөндөө мөнгөө нуусан сенатын гишүүн

Бразилын хууль, хүчний байгууллагынхан тус улсын сенатын гишүүний дотуур өмдөндөө нуусан мөнгийг нэгжлэгийн явцад илрүүлсэн байна.

Тодруулбал, Бразил Улсын Ерөнхийлөгчийн ойрын хамсаатан сенатын гишүүн Чико Родригесын гэрт нэгжлэг хийх явцад түүний дотуур өмдөндөө 2000 фунт стерлинг болон гэрийнхээ сейфэнд нуусан 4650 фунт стерлинг зэргийг хураан авч түүнийг баривчлаад байна.

Родригес нь сенатын дэд даргын албыг хашиж байсан юм.