//Халдвараас хамгаалах хэрэгслийг санал авах 2148 байранд хүргүүлэх ажил хийгдэж байна

Халдвараас хамгаалах хэрэгслийг санал авах 2148 байранд хүргүүлэх ажил хийгдэж байна

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 124 дүгээр тогтоолоор “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн үед коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журам”, уг журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой сонгогчдын болон сонгууль зохион байгуулж буй төрийн албан хаагчдад болон сонгогчдод олгох хувийн хамгаалалтын хэрэгслийн жагсаалт, түүнд шаардагдах зардлыг баталсан билээ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийнТөлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтын үеэр коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах, санал авах байранд сонгогчийн санал авах үед ашиглах гар ариутгагч, нэг удаагийн бээлийг санал авах 2148 байранд хүргүүлэх ажлыг Онцгой байдлын ерөнхий газартай хамтран зохион байгууллаа.

Дашрамд дурдахад энэ удаагийн сонгуулиар сонгогчдод хэсгийн хорооноос амны хаалт олгохгүй тул сонгогчид санал авах байранд ирэхдээ амны хаалтаа заавал зүүж, иргэний үнэмлэхээ авч ирэх шаардлагатай юм.

Эх сурвалж: СЕХ