//Та хоцроогүй биз!!!

Та хоцроогүй биз!!!

“ЭМЭГТЭЙЧҮҮД ЗАЛУУЧУУДЫГ ДЭМЖИХ” нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд 14 суманд мобайл тоног төхөөрөмж, ашиглан анхан шатны үзлэг шинжилгээнд 12774 иргэнийг хамруулаад байна.

Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Халдвар өвчин судлалын үндэсний төвийн нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд хамтран хоёрдугаар шатны үзлэгийг Сэврэй, Ноён, Баяндалай, Хүрмэн, Цогт-Овоо, Ханхонгор сумдад амжилттай зохион байгуулж нийт 3300 иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргээд байна.

Цаашид хуваарийн дагуу Баян-овоо, Номгон суманд 10-р сарын 5-ны өдрөөс 15-ны хооронд Манлай, Булган, Мандал-Овоо сумдад 10-р сарын 19-ны өдрөөс 28-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөж байна.

#Өрх_гэр_бүлийн_хөгжлийн_жил_2020