//“Шим тэжээлийн мэдлэгийг дээшлүүлэх” сэдвээр сургалт зохион байгууллаа

“Шим тэжээлийн мэдлэгийг дээшлүүлэх” сэдвээр сургалт зохион байгууллаа

Нийслэлийн Боловсролын газраас ШУТИС, Үйлдвэрлэл Технологийн сургуулийн “Шим тэжээл судлалын төв”, БНСУ-ын KOICA олон улсын байгууллага, “WITH” төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа “Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээл-хоол үйлдвэрлэл үйлчилгээний менежментийг сайжруулах” төслийн хүрээнд БШУ-ы яам, НБГ, ЗАА, дүүргийн Боловсролын хэлтэс, худалдаа үйлдвэр үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүд, хүнсний хангамжийн байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдийг хамруулсан “ШИМ ТЭЖЭЭЛИЙН МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ” цуврал семинарыг 5 дахь удаагаа зохион байгууллаа.

Сургалтыг БНСУ-аас ирсэн багш Ким Сун Ми болон “WITH” төрийн бус байгууллагын суурин төлөөлөгч Пак Кён Хи, ШТСТ-ийн багш Б.Энхзаяа нар “COVID 19& Food-tech”, “COVID 19 үеийн хүүхдийн хоол шим тэжээл ба эрүүл ахуй” зэрэг чухал хэрэгцээт сэдвүүдээр удирдан явуулж мэдээлэл өглөө.

Уг төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 117 дугаар цэцэрлэг дээр загвар болгон “Хүүхдийн хоол, шим тэжээлийн сургалт, танин мэдэхүй” танхим байгууллаа.