//Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол эрүүл мэнд, нийгмийн хамгааллын талаар зөвлөлдлөө

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол эрүүл мэнд, нийгмийн хамгааллын талаар зөвлөлдлөө

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүд, Ховд аймийн төвийн ерөнхий боловсролын сургуулиудын сургуулийн дэмжлэгийн багийн гишүүд, өрхийн эрүүл мэндийн төв, бүсийн оношлогоо эмчилгээний төвийн хүүхдийн эмч нар оролцсон 42 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөгөө уулзалт Ховд аймагт боллоо.

Уулзалтыг Боловсрол, шинжлэх ухааны яамны Тусгай хэрэгцээт боловсролын хэлтэс, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Японы “Хүүхдийг ивээх сан” хамтран зохион байгуулсан юм. Уулзалтаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд(ХБХ)-ийг ердийн сургуульд хамруулахад дэмжлэг үзүүлэх сургуулийн багийн үүрэг, хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон ХБХ-ийг оношлох салбар комиссын баримтлах журам, ажиллах зарчмын талаар мэдээлэл хүргэж, тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцэж зөвлөгөө өгөв.