//“Ивээл”-тэй өдөр

“Ивээл”-тэй өдөр

Үндэсний брэндүүдээс хамгийн богино хугацаанд хэрэглэгчдийн таашаалд нийцэж буй нь “Ивээл” брэнд юм. Яг одоо Зайсан Хилл цогцолборт тус брэндийн нээлттэй өдөрлөг болж байна. 2017 онд байгуулагдсан ч үйлдвэрлэлийн оновчтой шийдэл, брэндинг хөгжүүлэлт, маркетингаар цойлж чадсан тус хамт олон үйлдвэрлэлийн салбарын гол тоглогчийн нэгэнд зүй ёсоор тооцогдож эхэллээ. Өнгөрөгч 10 сарын 20-нд нэг жилийн ойгоо тэмдэглэн, загвар, урлагийн акулуудыг нэгтгэсэн томоохон шоу хийсэн юм. “Ивээл” брэндийг үйлдвэрлэгчдийн амжилтын буухиа үргэлжилсээр, Киви хамтлагийн ахлагч Ука, дуучин Ану зэрэг сошиалд олон мянган дагагчтай, загварлаг оддын эргэж буцашгүй сонголт болж чаджээ. Үндэсний дээлийг даашинз урлахад хэрэглэдэг бүх төрлийн материалыг ашиглан өдөр тутам, ажил хэрэгч, спортлог гээд ямар ч нөхцөлд өмсөхөд зориулан урладаг онцлогтой. Намрыг санагдуулам налгар энэ өдөр Зайсан Хиллд “Iveel” брэндийн тасаг хүний хөлд дарагдаж, худалдан авагчдыг сюрпризүүдээр гайхашруулж байна.