Туул голын эрэг дагуух “Наран шарлагын газар” аялал жуулчлалын бүсийн бүтээн байгуулалт 60 хувьтай байна

access_time 2019-05-13
remove_red_eye 33

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хэрэгжиж байгаа шинэ төсөл болох Туул голын эрэг дагуух Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газрын 3.36 га талбайд “Наран шарлагын газар” аялал жуулчлалын бүс байгуулж буй бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү төслийг “Хан талст” ХХК 2016 оноос эхлэн хийж гүйцэтгэж байгаа бөгөөд одоогоор бүтээн байгуулалтын ажил 60 хувьтай байгаа аж. Үүнд задгай театр, дугуйн зам, хиймэл нуур, ногоон байгууламж, жуулчдын байр, халуун орны модлог ургамлыг ургуулсан шилэн байр гээд багтсан болно.
“Хан талст” ХХК-ийн захирал Ш.Бат-Энх “Бидний санаачилсан төслийг дэмжсэн хотын удирдлагууддаа баярлалаа. Бүтээн байгуулалт өрнөж буй эл газар урьд нь тэр чигтээ барилгын хогийн цэг байсан. Зөвхөн хур хогоосоо салах гэж бид нэг жил гаруй хугацааг зарцуулсан.

“Наран шарлагын газар” аялал жуулчлалын бүсэд олон улсын стандартын шаардлага хангасан бүхий л үйлчилгээг багтаахаар төлөвлөн ажиллаж байна. Тухайлбал, задгай театр, дугуйн зам, хиймэл нуур, ногоон байгууламж, жуулчдын байр, жилийн 4 улирал мөнх ногооноороо байх халуун орны модлог ургамлыг ургуулсан шилэн байр гээд бүгд бий. Одоогоор бид энэ төсөлдөө гурван тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна” гэлээ.

Хотын Захирагчийн зүгээс байгаль орчинд ээлтэй, ногоон орчинг төгс шийдсэн, хүүхэд, залуус, иргэдэд хэрэгцээтэй, тэдний зорьж очих дуртай газруудын нэг болох төдийгүй, жуулчдыг татах бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг ямагт дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. shilen.mn