Фэйсбүүкт хэрэглэгчийг регистрийн дугаараар бүртгэх заалт оруулахыг гишүүд дэмжлээ

access_time 2019-05-13
remove_red_eye 8

УИХ-ын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан 5-р сарын 4нд буюу баасан гарагт боллоо. Энэ удаагийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж байгаад хуралдаан завсарласан юм. Ингээд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалтыг үргэлжлүүлэв. Тухайлбал, төслийн 1дүгээр зүйлийн 3 дахь заалтын буюу 6.1.14 дэх заалтыг харилцаа холбоо, мэдээллийн технологитой холбогдуулж төрийн цахим мэдээллийн сан хариуцсан байгууллагаас үйлчилгээ үзүүлэх журам; захиргааны байгууллагын цахим мэдээллийн санг байршуулах, шинэчлэх, хадгалах, түүхчилсэн бүртгэл үүсгэх, ашиглах журам; төрөөс иргэдэд хүргэх радио, телевизийн нэвтрүүлгийг дамжуулах үйлчилгээний журам; интернетийн дундын холболтын журам баталж мөрдүүлэх гэсэн агуулгаар өөрчлөн найруулахаар болов.
Мөн төслийн 1 дүгээр зүйлийн 6 дахь заалт буюу 25.2 дахь хэсэгт хэрэглэгчийг регистрийн дугаараар бүртгэх ; бусад үйлчлэгчид ижил нөхцөлөөр үйлчлэх гэсэн агуулгатай 25.2.11, 25.2.12 дахь заалтыг нэмж оруулахыг гишүүдийн олонх нь дэмжсэн юм.
Түүнчлэн төслийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалтын буюу 6.1.3 дахь хэсгийг “харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр шинэ технологи нэвтрүүлэх, давамгай байдлаа сөргөөр ашиглахыг хязгаарлаж, өрсөлдөөнийг дэмжихэд баримтлах чиглэл, шинэ технологи нэвтрүүлэхтэй холбогдсон журам, заавар, аргачлал батлах, хэрэгжилтийг зохион байгуулах” гэж өөрчлөн найруулахаар тогтов.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. shilen.mn