Мөнхөд дурсагдах дайчид хүндэтгэлийн явган жагсаалыг өнөөдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа

access_time 2019-05-09
remove_red_eye 11

Өнөөдөр Ялалтын баяр тохиож байна. Ялалтын баярын өдөр ОХУ даяар, өнцөг булан бүрт баярын арга хэмжээ зохион байгуулагддаг. Аугаа их Эх орны дайны ялалтын 74 жил, Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Элчин сайдын яамнаас санаачлан “Мөнхөд дурсагдах дайчид” хүндэтгэлийн явган жагсаалыг өнөөдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа. Ялалтад хувь нэмрээ оруулж явсан ойр дотны хүмүүсийнхээ хөргийг барьж оролцдог явган жагсаал Офицеруудын ордны өмнөх «Монгол ард» эскадрилын хөшөөнөөс – Маршал Г.К.Жуковын хөшөө гэсэн маршрутаар явсан юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. shilen.mn