//Франкфуртаас 245 иргэн эх орондоо ирнэ

Франкфуртаас 245 иргэн эх орондоо ирнэ

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр  буюу 09 дүгээр сарын 15-ны 05:20 цагт Улаанбаатарт газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 245 иргэн эх орондоо ирэх бөгөөд иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, бага насны хүүхэдтэй гэр бүл 40, өндөр настан 12, эрүүл мэндийн шалтгаантай 21, бусад 172 иргэн байгаа юм.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Ворлд Монголиа, Би Жи зочид буудал, Баянбайгаль амралтын газарт тусгаарлана УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.