//2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэл ажилтай танилцаж, газар дээр нь ажиллаж байна

2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэл ажилтай танилцаж, газар дээр нь ажиллаж байна

Өнгөрсөн пүрэв гарагаас эхлэн 2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлыг хангах, сургуулийн орчинд халдварт өвчнөөс сэргийлэх бэлэн байдал, энэ чиглэлээр гарсан УОК, Засгийн газар, БШУ-ын сайдын баталсан тушаал, шийдвэр, дүрэм журмын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн Боловсролын газрын удирдах ажилтан, мэргэжилтнүүд нийслэлийн төвийн 6 дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудаар явж танхимын орчинд бэлтгэл ажилтай газар дээр нь танилцан ажиллаж байна.

Сургуулиуд нэгдсэн журмаар хуваарийн дагуу ариутгал, халдваргүйжүүлэлтээ хийлгэсэн. Хичээл эхлэхэд анги танхимын бэлэн байдал, орох гарах урсгал, сургуулийн удирдлага, багш, албан хаагчдын нэгдсэн шинжилгээ зэрэг бэлтгэл ажил зохих журмын дагуу явагдаж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Боловсролын Газар