//Голын урсгал өөрчлөн олборлолт хийсэн ААН-ийн үйл ажиллагааг зогсоолоо

Голын урсгал өөрчлөн олборлолт хийсэн ААН-ийн үйл ажиллагааг зогсоолоо

Экологийн цагдаагийн алба “Нөхөн сэргээлт-2020” арга хэмжээг зохион байгуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, Байгаль орчны багц хууль, түүнд нийцүүлэн гарсан холбогдох дүрэм журмын хэрэгжилтийг хангах, эвдэрсэн талбайн хэмжээг тогтоох, дүйцүүлэн хамгааллын арга хэмжээ, нөхөн сэргээлтийн ажлыг холбогдох этгээдээр зохих стандарт, журмын дагуу хийж гүйцэтгэтгүүлэх зорилгоор “Нөхөн сэргээлт 2020” ерөнхий арга хэмжээг өнгөрсөн долоодугаар сарын 1-нээс ирэх аравдугаар сарын 15-нг хүртэл гурван үе шаттайгаар төлөвлөн, зохион байгуулж байгаа юм.

Энэ хүрээнд Экологийн Цагдаагийн алба хаагчид Төв аймгийн Заамар сум Хайлааст багийн нутагт зөвшөөрөлгүй газарт голын урсгал өөрчлөн олборлолтын үйл ажиллагаа явуулж байсан аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоож техник хэрэгслийг битүүмжлэн, солбицлыг тогтоон шалгалтын ажиллагааг явуулж байна.