Бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээдэд шүүхээс 20 жилийн хорих ял оногдууллаа.Тодруулбал, Баянгол дүүргийн иргэн Х нь 13 настай дагавар охиноо хүчирхийлсэн гэмт хэрэг үйлджээ.Шалгалтаар сэжигтэн Х гэгч нь охиныг хоёр жил гаруйн хугацаанд хүч хэрэглэн заналхийлж бэлгийн харьцаанд орж байсан нь тогтоогдсон бөгөөд Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байсан юм.
Улмаар энэ сарын зургааны өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг хянан хэлэлцээд, Х-г хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 20 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Дээрх гэмт хэрэг нь эцэг, эхчүүд хүүхдээ хараа хяналт тавих хүнгүй гэрт нь орхиж явснаас үүдэн гарсан.Энэ мэтчилэн эцэг, эх, асран хамгаалагчийн хайхрамж, болгоомжгүй байдлаас шалтгаалж бага насны хүүхэд бие махбодь, сэтгэл санаагаараа насан туршдаа гэмт хэргийн хохирогч болох тохиолдол гарсаар байгаа тул насанд хүрээгүй хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг прокурорын байгууллага анхааруулж байна.
