АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын сайд Кристин Нильсен албан тушаалаа өглөө.

access_time 2019-05-08
remove_red_eye 25

АНУ-ын дотоодын аюулгүй байдлын сайд Кристин Нильсен албан тушаалаа өгөх болсон тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн твиттер хуудаснаа жиргэжээ. Дотоодын аюулгүй байдлын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр АНУ-ын цагаачлал, гаалийн хяналтын албаны дарга Кевин Макэлинэнийг томилсон байна. Мэдээллийн Axios порталын мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч цагаачлалын асуудал, ялангуяа Мексиктэй залгаа хил дээр хана босгох, хууль бус цагаачдыг албадан гаргах асуудал дээр Нилсен тодорхой байр суурь баримтлахгүй байна хэмээн шүүмжилдэг байв. Гэхдээ Трамп шалтгааныг нь нэрлээгүй байна.Энэ оны 2-р сарын 15-ны өдөр Цагаан ордны тэргүүн АНУ-ын өмнөд хил дээр онцгой байдал тогтоох тогтоолд гарын үсэг зурснаар нийт найман тэрбум ам.долларын санхүүжилт авах боломжтой болсон. Энэхүү санхүүжилтийг Мексиктэй залгаа 376.5 км хилийн зурваст хаалт барих, засварлахад зарцуулах юм. Энэхүү хилийн хаалт хууль бус цагаачлал, хар тамхины наймааг таслан зогсооход дөхөм болно гэж Трампын засаг захиргаа үзэж байгаа юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. shilen.mn