//И-баримт шинэчлэгдлээ.

И-баримт шинэчлэгдлээ.

Татварын ерөнхий газраас и-баримт систем шинэчлэгдэж буйг өчигдөр мэдэгдлээ. Иргэд хэрэглэгчийн бүртгэл, төлбөрийн баримт, буцаан олголтын урамшуулалтай холбоотой гомдол санал өнгөрсөн хугацаанд хамгийн их ирүүлж байжээ. Тэгвэл И-баримт 2.0 хувилбар буюу системийн өөрчлөлтийн үр дүнд иргэдийн санал гомдол буурна гэж мэдэгдлээ. Тодруулбал, иргэд төлбөрийн баримтаа системд бүртгүүлсэн ч Аж ахуйн нэгж илгээгээгүй, үнийн дүн зөрүүтэй байна гэх тайлбартаа олонтаа нүүр тулдаг. Тэгвэл системийн өөрчлөлтөөр энэхүү алдааг долоо дахин багасгасан байна. Мөн бүртгүүлсэн баримт бүрт ногдох буцаан олголтын мөнгөний хэмжээг тодорхой харуулдаг болж байгаа юм.
НӨАТ-ын урамшууллын систем нэвтэрснээр НӨАТ суутган төлөгч этгээдийн улсын төсөвт төвлөрүүлж буй орлого өссөн үзүүлэлттэй байна. Тэр дундаа жижиглэн худалдааны салбараас төвлөрч буй орлого өссөн үзүүлэлттэй байгаа юм.